Skip to content

«Сайн мэдээ тунхаглагтун!»

2024 Еховагийн Гэрчүүдийн чуулган

Үнэ төлбөргүй

Энэ чуулганаар

Баасан: Евангели буюу сайн мэдээний номуудад Есүсийн туулсан амьдрал, тунхагласан сайн мэдээний тухай баттай үнэнийг өгүүлдэг. Энэ нь бидэнд ямар ач тустай вэ?

Бямба: Есүсийн дэлхийд хэрхэн мэндлэх талаар бас хүүхэд насных нь тухай юу гэж зөгнөсөн байсан бэ? Тэр зөгнөлүүд биелсэн болов уу?

Ням: Энэ өдөр «Муу мэдээнд сэтгэлээ бүү чилээ» гэсэн сэдэвтэй Библид үндэслэсэн илтгэл тавигдана. Уруудан доройтож буй энэ ертөнцөд олон сая хүн ирээдүйдээ итгэлтэй, тайван байдгийн учрыг тус илтгэлээс мэдэж аваарай.

Кино

«Сайн мэдээ ба Есүсийн амьдрал», I анги

«Жинхэнэ гэрэл»

Есүс гайхамшгаар хүн болж төрөв. Түүний бага нас сонирхолтой үйл явдлаар дүүрэн байлаа. Нэгийг нь дурдвал, харгис хэрцгий хаан нялх хүү Есүсийн аминд хүрэх гэсэн учир аав ээж нь түүнийг аван Египет рүү зугтдаг. Хожим нь, алдартай мундаг багш нарыг хүртэл Есүс хүү мэдлэгээрээ гайхшируулж байжээ. Баасан, бямба гарагт гарах киноны эхний ангиас эдгээр болон бусад үйл явдлыг сонирхон үзнэ үү.

Энэ жилийн чуулганы тухай видеог үзээрэй

Манай чуулганд ирээрэй

Еховагийн Гэрчүүдийн чуулган хэрхэн болдог вэ?

2024 Еховагийн Гэрчүүдийн чуулган: Сайн мэдээ тунхаглагтун!

Энэ жилийн чуулганаар юу мэдэж авах вэ?

Киноны трейлер: Сайн мэдээ ба Есүсийн амьдрал

Есүс дэлхий дээр гайхамшгаар хүн болж төрснийг та дуулж сонссон байх. Тухайн үед яг юу юу болсон юм бол?