Skip to content

Хүн төрөлхтөн дэлхий дээр амар тайвныг яагаад тогтоож чадахгүй байна вэ?

Хүн төрөлхтөн дэлхий дээр амар тайвныг яагаад тогтоож чадахгүй байна вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Хүн хэчнээн хичээгээд ч дэлхий дээр амар тайвныг тогтоож чадаагүй бөгөөд ирээдүйд ч чадахгүй. Яагаад гэдгийг авч үзье.

  •   «Хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ» (Иеремиа 10:23). Өөрөөр хэлбэл хүн хүнээ захирч чадахгүй. Бурхан хүнийг бүтээхдээ тийм эрх өгөөгүй. Тийм учраас хүн дэлхий дээр амар тайвныг тогтоож чадахгүй.

  •   Библийн өөр нэг орчуулгад «Хүмүүн удирдагчдад итгэл найдвараа бүү тавь, ямар ч хүн чамайг аварч чадахгүй. Тэд нас бараад газар шороо руугаа буцдаг. Яг тэр өдөр тэдний бүх төлөвлөгөө нурдаг» гэж байдаг. (Дуулал 146:3, 4, «Good News Translation»). Төр засгийн эрх баригчид ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байлаа ч, дайныг өдөөдөг бүх уг үндсийг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй.

  •   «Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс ... хэрцгий, сайныг үзэн ядагч, урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг» болно (2 Тимот 3:1–4). Бид өнөөгийн бузар муу ертөнцийн «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа учраас эдгээр зан чанартай хүмүүс улам бүр олширч байна. Энэ нь амар тайвныг тогтооход саад болдог.

  •   «Дэлхий болон тэнгис харамсалтай яа! Яагаад гэвэл Диавол та нар луу бууж очсон. Өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул тэрээр үлэмж их уур хилэнтэй байгаа» (Илчлэл 12:12). Бурхны дайсан Диавол дэлхий рүү хаягдсан бөгөөд харгис хэрцгий ааш авир, хандлага нь хүмүүст нөлөөлж байна. Сатан Диавол энэ ертөнцийн «захирагч» байсан цагт амар тайван хэзээ ч тогтохгүй (Ёохан 12:31).

  •   «[Бурхны Хаант төр] тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Даниел 2:44). Дэлхийн дахинд амар тайван тогтоосой гэж хүсдэггүй хүн нэг ч байхгүй. Энэ хүслийг хүний засгийн газар бус, Бурхны Хаант төр биелүүлнэ (Дуулал 145:16).