Skip to content

Санваартан асуултынхаа хариуг авсан нь

Санваартан асуултынхаа хариуг авсан нь

 Нэг өдөр Элисо гэдэг Еховагийн Гэрч эмэгтэйг суралцагчийндаа Библийн хичээл хийж байтал гэнэтийн зочид иржээ. Сүмийн санваартан эхнэртэйгээ зогсож байлаа. Тэднийх саяхан ганц хүүгээ алдсаныг Элисо дуулсан байв.

 Тэгээд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа хэлэхэд тэр хоёр уйлж гарчээ. Дараа нь санваартан: «Бурхан яагаад ийм зовлон учруулсныг би ойлгохгүй байна. Ганц хүүг минь авч явж яаж чадаж байна аа? Би Бурханд 28 жил үйлчилсэн. Их ч буян үйлдсэн. Үүний минь хариуд ингэж төлж байгаа юм даа! Бурхан яагаад хүүг минь үхүүлэв?» гэж ихэд бухимдангуй хэлэв.

 Бурхан хүүг нь авч яваагүйг Элисо тэдэнд тайлбарлалаа. Мөн золиос, амилалт зэрэг сэдвээр ярьж, муу юм болохыг Бурхан яагаад зөвшөөрдгийг хэлж өгчээ. Санваартан болон түүний эхнэр залбирлынхаа хариуг авснаа Элисод хэлжээ.

 Дараагийн 7 хоногт нь санваартан эхнэртэйгээ ирж Библийн хичээлд нь оролцжээ. Тэр үед Элисо суралцагчтайгаа «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын «Нас барагсад ирээдүйд яах вэ?» гэдэг бүлгийг үзэж байлаа. Гэр бүлийн хос хичээлд нь маш идэвхтэй оролцсон байна.

 Хожим нь Гүржийн нийслэл Тбилисид Еховагийн Гэрчүүдийн тусгай чуулган болоход тэр хоёр очив. Гэрчүүд нэг нэгнээ хайрлаж, эв нэгдэлтэй байгааг хараад сэтгэл нь ихэд хөдөлжээ. Санваартан сүмийнхээ гишүүдийг ийм болгох гэж хэчнээн хичээсэн ч үр дүнд хүрээгүй аж.