Skip to content

Сонирхдоггүй гэж хэлсэн хүн дээр Еховагийн Гэрчүүд яагаад дахин очдог вэ?

Сонирхдоггүй гэж хэлсэн хүн дээр Еховагийн Гэрчүүд яагаад дахин очдог вэ?

 Еховагийн Гэрчүүд Бурхныг болон бусдыг хайрладаг учраас Библийн сайн мэдээг бүх хүнд хүргэхийг зорьдог (Матай 22:37–39). Тиймээс сонирхохгүй гэсэн хүмүүсийг ч сайн мэдээг хүлээж аваасай гэж хүсдэг. Бид Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн түүний Хүү Есүсийн өгсөн «сайтар гэрчил» гэсэн тушаалыг дуулгавартай дагадаг (Үйлс 10:42; 1 Ёохан 5:3). Ийнхүү эртний зөнчдийн адилаар Бурхны мэдээг хүмүүст дахин дахин хүргэдэг (Иеремиа 25:4). Мөн бид хүмүүст хайртай учраас амь аврах «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг» бүх хүнд, тэр дундаа урьд нь татгалзсан хүнд ч дуулгахыг хичээдэг (Матай 24:14).

 Сонирхдоггүй гэж хэлсэн хүн дээр Еховагийн Гэрчүүд яагаад дахин очдогийг та мэдмээр байна уу?

  •   Тэр байрны эзэн нь солигдож өөр хэн нэгэн нүүж ирсэн байж магадгүй.

  •   Тэр айлын өөр хэн нэгэн сайн мэдээг сонирхох тохиолдол байдаг.

  •   Хүний үзэл бодол өөрчлөгддөг. Нийгмийн болон нөхцөл байдлаа дагаад хүний үзэл бодол ч бас өөрчлөгдөх нь бий. Тиймээс зарим хүн «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарлан», Библийн мэдээнд анхаарлаа хандуулдаг (Матай 5:3). Эсэргүүцэгч байснаа элч болсон Паулын нэгэн адил хүмүүс өөрчлөгдөж болно шүү дээ (1 Тимот 1:13).

 Хүн бүр ямар шашин шүтэхээ өөрсдөө шийдэх эрхтэй (Дэд хууль 30:19, 20). Тиймээс бид сайн мэдээгээ сонсгох гэж хэнийг ч албаддаггүй (1 Петр 3:15).