Матайн бичсэн сайн мэдээ 23:1–39

  • Хуулийн багш нар, фарисайчуудыг бүү дуурай (1-12)

  • Хуулийн багш нар, фарисайчууд харамсалтай яа (13-36)

  • Есүс Иерусалимын төлөө гашуудав (37-39)

23  Тэгээд Есүс хурсан олон болон шавь нартаа  «Хуулийн багш нар, фарисайчууд Мосегийн суудалд заларчээ.  Тиймээс хэлсэн бүхнийг нь хий. Гэхдээ тэднийг бүү дуурай. Учир нь тэд хэлдэг боловч хийдэггүй юм.  Тэд хүнд ачаа баглаж хүмүүст үүрүүлдэг атлаа хуруугаа ч хөдөлгөх дургүй.  Тэд хүнд харуулах гэж аливааг хийдэг. Жишээ нь, магнай болон зүүн гартаа зүүдэг жижиг хайрцгаа* томсгож, хувцасныхаа цацгийг уртасгадаг.  Найранд бол хойморт залрах, синагогт бол урд эгнээнд* суух,  зах дээр бол мэндлүүлэх, хүмүүсээр Рабби* гэж дуудуулах дуртай.  Харин та нар Рабби гэж бүү дуудуул. Яагаад гэвэл та нар нэг Багштай бөгөөд та нар бүгдээрээ ах дүү.  Бас газар дээр хэнийг ч эцэг гэж бүү дууд. Учир нь та нар тэнгэрт байдаг нэг Эцэгтэй. 10  Удирдагч гэж бүү дуудуул. Учир нь та нар Христ гэдэг ганц Удирдагчтай. 11  Харин та нарын агуу нь та нарт үйлчлэх ёстой. 12  Бурхан өөрийгөө өргөмжлөгчийг дорд болгож, өөрийгөө дорд болгогчийг өргөмжилдөг. 13  Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Яагаад гэвэл та нар Бурхны Хаант төрийн үүдийг хаадаг. Өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. 14  —* 15  Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Яагаад гэвэл та нар ганц хүнийг бүлэгтээ оруулахын тулд тэнгис, газраар хэрэн явдаг. Тэгээд оруулсан хүнээ Гехеннад* хаягдахад бүр ч илүү таарсан нүгэлтэн болгодог. 16  Харамсалтай яа, сохор газарчид аа! Та нар: “Сүмээр тангарагладаг хүн тангаргаа биелүүлэх шаардлагагүй. Харин сүмийн алтаар тангарагладаг хүн тангаргаа биелүүлэх ёстой” гэдэг. 17  Мунхаг, сохрууд аа! Аль нь илүү чухал юм бэ? Алт уу, алтыг ариусгадаг сүм үү? 18  Бас “Тахилын ширээгээр тангарагладаг хүн тангаргаа биелүүлэх шаардлагагүй. Харин тахилын ширээн дээрх өргөлөөр тангарагладаг хүн тангаргаа биелүүлэх ёстой” гэдэг. 19  Сохрууд аа! Аль нь илүү чухал юм бэ? Өргөл үү, өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? 20  Тэгэхээр тахилын ширээгээр тангарагладаг хүн тахилын ширээгээр ч, дээр нь байгаа бүхнээр ч тангараглаж байгаа хэрэг. 21  Сүмээр тангарагладаг хүн сүмээр ч, сүмд оршдог Нэгнээр ч тангараглаж байгаа хэрэг. 22  Тэнгэрээр тангарагладаг хүн Бурхны сэнтий болон дээр нь залардаг Нэгнээр тангараглаж байгаа хэрэг. 23  Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өргөдөг атлаа шударга, өрөвч, үнэнч байхыг заасан Хуулийн илүү чухал тушаалуудыг үл тоомсорлодог. Аравны нэгийг өгөх ёстой нь үнэн. Гэхдээ аравны нэгийг өгдөг гээд эдгээр тушаалыг умартах ёсгүй. 24  Сохор газарчид аа! Та нар шумуулыг шүүж хаядаг хэр нь тэмээг залгичихдаг шүү дээ! 25  Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Учир нь та нар аяга тавагныхаа гаднахыг угаадаг ч та нарын дотор шунал, дураараа дургих явдал дүүрэн ажээ. 26  Сохор фарисайчууд аа, эхлээд аяга тавагныхаа дотор талыг угаа. Тэгвэл гадна тал нь ч цэвэр болно. 27  Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Учир нь гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхсэн хүний яс, элдэв бузар юмаар дүүрэн, цагаанаар будсан булштай та нар адил юм. 28  Юу гэвэл, та нар гаднаа шударга сайн мэт харагддаг ч дотроо худал хуурмаг, ёс бусаар дүүрэн байдаг. 29  Харамсалтай яа, хоёр нүүртэй хуулийн багш нар, фарисайчууд аа! Учир нь та нар зөнчдөд бунхан барьж, шударга сайн хүний булшийг чимэглэж 30  “Хэрэв бид өвөг дээдэстэйгээ нэгэн үед амьдарч байсан бол зөнчдийн цусыг урсгасан хэрэгт оролцохгүй байх байсан юм” гэдэг. 31  Үүгээрээ та нар зөнчдийг алсан хүмүүсийн үр удам гэдгээ баталдаг. 32  Тиймээс өвөг дээдсийнхээ эхлүүлсэн ажлыг гүйцээ. 33  Могойнууд аа, хорт могойн удам аа, Гехеннад хаягдах шийтгэлээс та нар яаж мултрах юм бэ? 34  Тийм учраас би та нар луу зөнчид, мэргэн хүмүүс, багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг нь ална, шонд хадна, заримыг нь синагогтоо ташуурдана, хот болгонд очиж хавчина. 35  Тиймээс шударга сайн бүх хүний, шударга сайн Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын алсан Барахиагийн хүү Зехариагийн цус газар асгарсны буруутан нь та нар байх юм. 36  Би та нарт батлан хэлье. Эдгээр нүглийн шийтгэлийг энэ үеийнхэнд буулгана. 37  Зөнчдийг алж, Бурхны явуулсан хүмүүс рүү чулуу нүүлгэдэг Иерусалимынхан! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг би та нарыг цуглуулахыг хэчнээн их хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. 38  Харагтун! Бурхан сүмийг* чинь орхилоо. 39  Би та нарт хэлье. “Нэрийнх нь өмнөөс ирж байгаа нэгнийг Ехова* ивээх болтугай!” гэж хэлтлээ та нар намайг огт харахгүй».

Зүүлт

Иудей эрчүүд судрын хэдэн зүйл бичиж хийгээд сахиус болгон зүүдэг байжээ.
Эсвэл «хамгийн сайн суудалд»
Орч. «Багш»
Мт 17:21-ийн зүүлтийг үзнэ үү.
Иерусалимын гадна байсан хог шатаадаг газар. Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «гэрийг»
Үгийн тайлбарыг үзнэ үү.