Skip to content

Гарчиг руу орох

Библитэй холбоотой асуултын хариу

Библитэй холбоотой асуултын хариу

Библи үнэхээр Бурхны Үг үү?

Бурхны Үг онцгой байх ёстой гэж хүмүүс боддог. Библи үнэхээр онцгой ном юм. Библи олон зуун хэлээр олон тэрбум хувь хэвлэгдсэн. Мэргэн ухааны ном болох Библи хүний амьдралыг өөрчлөх хүчтэй (1 Тесалоник 2:13; 2 Тимот 3:16-г уншина уу).

Библид байдаг зөгнөл баараггүй биелдэг учраас уг ном Бурхны бичүүлсэн ном юм. Хүн ингэж зөгнөж чадахгүй. Исаиа номыг жишээ болгон авч үзье. Есүсийг төрөхөөс 100 гаруй жилийн өмнө бичигдсэн нэг хуулбар нь Сөнөсөн тэнгисийн орчмоос олдсон. Уг бичигт Вавилон эзгүйрэн хоосрохыг бичсэн байдаг. Энэ нь Есүсийг дэлхий дээрх үйлчлэлээ гүйцэтгэснээс хойш олон жилийн дараа биелж эхэлсэн (Исаиа 13:19, 20; 2 Петр 1:20, 21-ийг уншина уу).

Библи хэрхэн бичигдсэн бэ?

Библийг 1 600 гаруй жил бичсэн. 40 орчим бичигч нэг сэдвээр бичсэн бөгөөд бичсэн зүйл нь нөгөөгөөсөө зөрдөггүй. Яаж ингэж бичиж чадсан бэ? Бурхан тэднийг удирдаж байсан (2 Самуел 23:2-ыг уншина уу).

Бурхан Библи бичигчдэд заримдаа тэнгэр элчээр дамжуулан, үзэгдлээр, зүүдэнд нь хэлж өгсөн. Харин Бурхан ихэвчлэн тэдэнд бичих ёстой ерөнхий санааг өгөхөд тэд өөрсдийн үгээр бичиж мэдээг нь дамжуулдаг байсан (Илчлэлт 1:1; 21:3–5-ыг уншина уу).