Skip to content

Гарчиг руу орох

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Дэлхий дахинд хэт халалт болж байна—Библид юу гэж байдаг вэ?

Дэлхий дахинд хэт халалт болж байна—Библид юу гэж байдаг вэ?

 2022 оны 7-р сард дэлхий дахинд агаар урьд хожид байгаагүйгээр хэт халсан тухай ийнхүү мэдээлжээ.

  •   «Хятадын 70 орчим хотод амь насанд аюултай хэт халалт болно гэж албаныхан энэ сард хоёр ч удаа мэдээлсэн» («Си-Эн-Эн Уайер Сервис», 2022 оны 7-р сарын 25).

  •   «Европ даяар хэт халж, хуурайшсаны улмаас ойн түймэр гарч байна» («Гардиан», 2022 оны 7-р сарын 17).

  •   «Ням гарагт АНУ-ын олон хотод хэт их халж, агаарын температур хамгийн дээд хэмд хүрчээ» («Нью-Йорк таймс», 2022 оны 7-р сарын 24).

 Энэ нь юу гэсэн үг вэ? Цаашдаа дэлхий дээр хүн амьдрах аргагүй болно гэсэн үг үү? Библид юу гэж байдаг вэ?

Агаар хэт халах тухай Библид зөгнөсөн үү?

 Өнөөгийн энэ хэт халалтын талаар Библид зөгнөсөн гэж дүгнэж болно. Жишээлбэл Есүс «аймшигтай явдлууд болно», өөрөөр хэлбэл, хачин жигтэй үзэгдлүүд үзэгдэнэ гэж зөгнөсөн (Лук 21:11). Хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн агаар хэт халж байгаа учраас дэлхий сүйрэх вий гэж олон хүн айдаг.

Дэлхий дээр хүн амьдрах аргагүй болох уу?

 Үгүй. Дэлхий бол хүн төрөлхтөнд Бурхны өгсөн мөнхийн гэр (Дуулал 115:16; Номлогчийн үгс 1:4). Бурхан хүмүүсээр дэлхийг устгуулахгүй. Тэрбээр «дэлхийг устгагчдыг устгана» гэж амласан (Илчлэл 11:18).

 Бурхан дэлхийн талаар өөр юу гэж амласныг үзье.

  •   «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1). Бурхан дэлхийг хүн амьдрахын аргагүй цөл болгохгүй. Харин ч сүйдсэн газрыг сэргээнэ.

  •   «Газар дэлхийг ... та үржил шимтэй болгодог» (Дуулал 65:9, МБН 2015). Бурхан дэлхийг диваажин болгоно.

 Цаг агаар өөрчлөгдөж байгаа нь Библийн зөгнөл биелж байгааг харуулдаг. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Цаг уурын өөрчлөлт ба бидний ирээдүй—Библид юу гэж байдаг вэ?» гэсэн өгүүллийг уншина уу (англи).

 Байгаль орчин дахин сэргэнэ гэсэн Библийн зөгнөлийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл «Хэн дэлхийг аврах вэ?» гэсэн өгүүллийг уншина уу (англи).