Skip to content

Биднийг зовж байгаад Бурхан буруутай юу?

Биднийг зовж байгаад Бурхан буруутай юу?

Библид юу гэж байдаг вэ?

 Ехова Бурхан хүнийг зовоосой гэж хүсдэггүй нь Библиэс тодорхой харагддаг. Анхны хос Бурхны эрх мэдлийг эсэргүүцэн, юу нь зөв, юу нь буруу болохыг өөрсдөө тогтоохоор шийдсэн. Тэд Бурхнаас нүүр буруулсаныхаа горыг амсах болжээ.

 Тэдний гаргасан буруу шийдвэрийн үр дагаврыг өнөөдөр бид бүгд амсаж байгаа болохоос биш Бурхан зовлон учруулдаггүй.

 «Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй» гэж Библид байдаг (Иаков 1:13). Зовлон хэнийг ч ялгаддаггүй. Бурхны тааллыг олсон сайн хүн ч зовдог.