Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би баптисм хүртэх ёстой юу?—2-р хэсэг: Баптисм хүртэхэд бэлдэх нь

Би баптисм хүртэх ёстой юу?—2-р хэсэг: Баптисм хүртэхэд бэлдэх нь

 Хэрэв чи Библийн хэм хэмжээг баримталж, Бурхантай дотносож байгаа бол баптисм хүртэх талаар бодож байгаа нь ойлгомжтой. Энэ алхмыг хийхэд бэлэн гэдгээ яаж мэдэх вэ? a

Энэ өгүүлэлд:

 Хэр их мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

 Баптисм хүртэх бэлтгэл хангахад шалгалтад бэлддэг шиг бүх юмыг цээжлэх шаардлагагүй. Харин Библи үнэнийг заадаг гэдэгт итгэх итгэлээ батжуулахын тулд «оюун ухаанаа дайчлах» хэрэгтэй (Ром 12:1). Жишээлбэл:

 Ямар байх ёстой вэ?

 Баптисм хүртэхийн тулд төгс байх шаардлагагүй. Харин «бузар муугаас салж, сайныг үйлдэхийг» үнэхээр хүсдэгээ харуулах ёстой (Дуулал 34:14). Жишээлбэл:

  •   Чи Еховагийн хэм хэмжээний дагуу амьдардаг уу?

     Библид ингэж байдаг. «Хүний мөсөөр сайн бай» (1 Петр 3:16).

     Өөрөөсөө асуугаарай. «Би “оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурснаа” яаж харуулдаг вэ?» (Еврей 5:14). «Буруу юм хийлгэх гэсэн үеийнхнийхээ дарамт шахалтыг эсэргүүцсэн тохиолдол надад байгаа юу? Би зөв юм хийхийг уриалдаг хүнтэй найзалдаг уу?» (Сургаалт үгс 13:20).

     Тусламж: «Мөс чанараа яаж сургах вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй.

  •   Чи хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээнэ гэдгээ ойлгодог уу?

     Библид ингэж байдаг. «Бидний хүн бүр тайлангаа Бурханд өгнө» (Ром 14:12).

     Өөрөөсөө асуугаарай. «Би өөрийгөө хэр шударгаар дүгнэдэг вэ? Бусдад хэр зэрэг шударга ханддаг вэ?» (Еврей 13:18). «Би алдаагаа хүлээн зөвшөөрдөг үү, нуухыг оролддог уу, эсвэл бусдад тохдог уу?» (Сургаалт үгс 28:13).

     Тусламж: «Алдаа гаргавал яах вэ?» гэсэн өгүүллийг үзээрэй (англи).

  •   Чи Еховатай улам дотносохыг хичээдэг үү?

     Библид ингэж байдаг. «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» (Яаков 4:8).

     Өөрөөсөө асуугаарай. «Би Еховатай дотносохын тулд юу юу хийдэг вэ?» Жишээ нь «Библиэ тогтмол уншдаг уу?» (Дуулал 1:1, 2). «Байнга залбирдаг уу?» (1 Тесалоник 5:17). «Хэр тодорхой залбирдаг вэ? Еховагийн найзуудтай би найзалж нөхөрлөдөг үү?» (Дуулал 15:1, 4).

     Тусламж: «Библи надад тустай ном уу?—2-р хэсэг: Библи унших сонирхолтой аргууд», «Би яагаад залбирах хэрэгтэй вэ?» гэсэн өгүүллүүдийг үзээрэй.

 ЗӨВЛӨГӨӨ: Баптисм хүртэхэд бэлдэхдээ «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» 2-р дэвтрийн 37-р бүлгийг уншаарай. Ялангуяа 308, 309-р хуудсанд буй дасгал ажил тустай (англи).

a Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн утга учир болон ингэх нь яагаад чухал болохыг «Би баптисм хүртэх ёстой юу?—1-р хэсэг» өгүүллээс уншаарай.